Үнэт эдлэлийн дэлгүүрт хулгай оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Өнгөрөгч 10-11-ний шилжих шөнө Дорнод аймагт үнэт эдлэлийн дэлгүүрт хулгай оржээ. Уг дэлгүүрээс том жижиг мөнгөн аяга 24 ширхэг, мөнгөн бугуйвч долоо, зэс халбага, бугуйвч, хос мөнгөн бугуйвч, бөгж 21 ширхэг гэх мэт эд зүйлс алдагджээ. Энэхүү алга болсон бүхнийг үнэлвэл маш их хэмжээний мөнгөн дүнд тооцогдох юм. Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top