Улсын начин Б.Одхүү 4.6 жилийн хорих ялыг эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Улсын начин Б.Одхүү анхан шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонсоод байгаа билээ. Түүнийг бусдын биед гэмтэл учруулж, танхайрсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар буруутган ялласан юм. Харин Улсын начин Б.Одхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалджээ. Хуулийн дагуу Нийслэлийн шүүх Б.Одхүүгийн гомдолтой танилцаж, 30 хоногийн дотор хурлыг товлон хэлэлцэх ёстой юм.

Түүнийг буруутгаж байгаа хэргийн талаар эргэн сануулбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Япон хороололд байрлах “Garden” ресторанд Б.Одхүү нь улсын заан Ц.Баярсайханыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Улсын заан Ц.Баярсайханы гомдлын дагуу Б.Одхүү начинд  эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорьсон юм. Б.Одхүү хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан аж.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тийм(202.179.11.74) 2013 оны 08 сарын 16

Наад хүн чинь эрүүл юм уу. Хүнээ бодоод сайн үзүүлж тогтоовол яасан юм бэ?

0  |  0
үцэ(49.0.200.216) 2013 оны 08 сарын 14

бага байна бага байна

0  |  0
zochin(193.110.130.103) 2013 оны 08 сарын 14

tsagtaa saixan box bsan odoo ch xogin er boljde. Mongolchuuddaa er byaraa gargaj yavaxaar yadaj ene umxii xujaa nart er byaraa gargaach chadaxgui de ene unexeer ix aix bxda aygui bol shees aldax bxda saixan ulsin tsolig shorongin tsol bolgochix yuma urd n ch gsn iim asuudal zondoo l uusgej bsan gar shde ulsin tsolig n xuraaj avsan n deer bxdaa xairan olon tumnii xair xundetgel

0  |  0
зочин(27.123.213.122) 2013 оны 08 сарын 13

хаа сайгүй дээрэм тонуул хийгээд л явж байдаг гээ биз дээ. Ийм хог шааруудыг хэн өмөөрч хаацайлж байлгыг олох хэрэгтэй бүх насаар нь хорь

0  |  0
ko(182.160.40.221) 2013 оны 08 сарын 12

nemeed og naad mahan tolgoidoo

0  |  0
Top