Фэйсбүүк хэрэглэгчдийн “ТАС хуудас” групийн залуус санаачилсан “Мэдрэхүй 2” арга хэмжээ энэ сарын 17-ны 19:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохиогдох бөгөөд тасалбарын хувьд үнэ төлбөргүй юм. Энэхүү арга хэмжээ нь амьдралаас таашаал авах дуртай, урлагт хайртай хүмүүст зориулан хэдхэн сарын өмнө ‘’Мэдрэхүй 1’’ өдөрлөгийг амжилттай зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад “Тас” хуудсын залуучууд ‘’Мэдрэхүй 2’’ өдөрлөгийг дахин зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээн дээр ‘’Photographic Art’’ буюу ‘’Гэрэл зургийн урлаг”-ийг түгээн таниулагч хүмүүсийн содон бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэн дэлгэгдэхээс гадна, Дуучин Ноби ая дуугаа өргөж, "Шинэ -Үнэр" Утга зохиолын бүлгэмийн залуус шүлэг унших аж. Мөн Ди жэй Манк, Манлай нар тэнд цугларсан залуучуудад эрх чөлөөг мэдрүүлэм сэтүүдээр бэлэг барьж бөмбөгдөх юм.

Сэтгэгдэл ( 0 )