Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино энэ сарын 16-наас нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болохоор тов нь зарлагджээ. Киноны сурталчилгааны зураг гарсан даруйдаа олны анхаарлыг ихээр татаад буй.
Тус киноны гол дүрүүдэд “Шинэ үе” продакшины жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшины жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ. Эдгээрээс гадна жүжигчин Т.Билгүүн, Н.Ялалт, Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нарын чадварлаг уран бүтээлчид оролцсон байна.
Түүнчлэн зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо, ерөнхий оператор, эвлүүлэгчээр Ц.Золжаргал, дууны оператор найруулагчаар Г.Хишигбүрэн, продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа нар ажиллажээ.
.jpg)


Сэтгэгдэл ( 4 )
Үнэхээр гоё харагдаж байна аа 3аа амжилт хүсье!
Yun sonin sonin huduu tsaraitai garuud ve!!!! Uzesgelent geed bga shu kkk
ooh