“Айсуй цагийн эзэд-2013” залуучуудын чуулга уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Жил бүр уламжлал болгон Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос зохион байгуулдаг  “Айсуй цагийн эзэд-2013”  залуучуудын чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Тус аймгийн  Бүрд сумын нутагт орших байгалийн  үзэсгэлэнт газар болох Элсэн тасархайн цогцолбор газар уг арга хэмжээ болсон бөгөөд Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбооны  үйл ажиллагааг залуучуудад сурталчлан таниулахаас гадна залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эв нэгдэл нөхөрлөл хөгжлийг дэмжихэд уулзалтын зорилго оршиж байлаа. Ийнхүү өнгөрөгч амралтын өдрүүдийг Өврийн сайхан хангай нутгийн залуус хоёр өдрийг дуу хуур,  урлаг спортын арга хэмжээгээр дүүрэн өнгөрөөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top