Монголын жоншны экспортын 97, баяжмалын экспортын 100 хувийг дангаараа гаргадаг байсан Бор-Өндөрийн уурхайг өнгөрөгч хавраас хаасан билээ. Учир нь зах зээл дэх гол худалдан авагч болох ОХУ-ын зүгээс өртгөө өндөр болгосонтой холбоотой хэмээн тайлбарласан бөгөөд одоогоор жоншны дөнгөж 30 хувийг л гаргаж байгаа аж.
Тэгвэл энэ сарын 15-наас төмрийн хүдэр боловсруулж эхлэх юм байна. Нэгэнт жоншны дөнгөж 30 хувийг гаргаж байгаа учраас үүний хажуугаар баргилтын төмөр боловсруулахаар техник технологио өргөтгөн фабрик байгуулжээ. Уг фабрикт жонш эсвэл төмөр баяжуулах боломжтой юм. Төмрийн хүдрийг жилдээ 600 мянган тонныг боловсруулж, 300 мянган тонн төмрийн баяжмал гаргах чадамжтай гэдгийг албаныхан хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )