Сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 14 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” уламжлалт хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно. Хэлэлцүүлгийн сэдэв нь “Шинэ ургацын ногооны худалдаа”. Нийслэлийн дүүрэг бүрт 3-4 цэгт шинэ ногоо худалдаалах салбар цэгүүд ажиллах бөгөөд нийт ийм 28 цэг нийслэлийн хэмжээнд ажиллаж нийслэлчүүдэд ногоочдын гар дээрээс бүтээгдэхүүнийг нь шууд худалдан авах боломжийг олгож байна.

Сэтгэгдэл ( 0 )