Өнөөдөр солгой гартнуудын өдөр тохиож байна. Эл өдрийг Британийн солгой хүмүүсийн клубын санаачилгаар тэмдэглэсэн бөгөөд өдгөө 19-н жил тэмдэглэн иржээ. Дэлхийн хүн амын 10 хувь буюу 600 сая гаруй хүн солгой гартай гэсэн судалгаа байдаг байна. Тэгвэл энэ өдрийг тэмдэглэх болсны гол зорилго нь солгой хүмүүс уламжлал ёсоор баруун гартнуудад зориулсан ажлын зэмсэг / компьютерийн маус, ном, дэвтэр, хайч, суурь машин, г.м./ хэрэглэхдээ биеийн болон сэтгэлийн маш их стресст орж, улмаар үйлдвэрлэлийн осолд илүү олон өртдөг, дунд сургуулийн түвшинд өнөөг хүртэл зарим багш нар солгой гартай хүүхдийг хүчээр баруун гараар бичиж сургах гэж албадсаар сургалтын амжилтанд муугаар нөлөөлдөг гэх мэт саад бэрхшээл олон тохиолддог байна. Иймээс энэ өдрийг тэдгээр солгой гартнуудын эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх болжээ. Тэгвэл өнөөдөр солгой гартнуудыг гадуурхах бус дэлхийн урлаг соёл, улс төр, шинжлэх ухааны түүхэнд нэрээ үлдээсэн олон олон суут төлөөлөгчдөөр дамжуулан тэдний тархи илүү хөгжсөн байдаг гэдгийг зарим эрдэмтэд ч нотложээ.

Сэтгэгдэл ( 0 )