Өнөөдөр өглөөний 07.20 цагт камаз маркийн машин, галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Sky resort цанын баазын урд төмөр замын гармаар гарч байсан машиныг галт тэрэг мөргөж машины жолооч хүнд бэртсэн байна. Яаралтай түргэн тусламжийн эмч нар камаз маркийн машины жолооч, галт тэргэний жолооч нарыг эмнэлэгт хүргэжээ. Ослын газар Баянзүрх дүүргийн цагдаагийнхан мөн онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )