“Улаанбаатар Түншлэл-2013” үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

“Улаанбаатар Түншлэл-2013” олон улсын намрын үзэсгэлэн, яармаг 17 дахь удаа есдүгээр сарын 12-нд нээлтээ хийж 4 өдрийн турш үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэнг  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран уг үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд дотоодын үйлдвэрүүдээс гадна АНУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ОХУ, Польш, Сингапур, Тайвань, Япон зэрэг улсаас аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид ирж оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top