3977 иргэнд 212.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээлийн систем хэрэгжиж эхэлснээс хойш 36 хоногт иргэд 285.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 3977 иргэнд 212.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Өмнө олгосон ипотекийн зээлээс 788.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14734 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 416.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top