Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 326 дугаар цэргийн ангийн ойролцоо усанд хүн осолдсон байна гэх дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийг очиход 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн усанд живж нас барсан байжээ. Хохирогчдын цогцсыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн байна. Мөн энэ дүүргийн 11-р хорооны Зайсангийн гүүрнээс баруун тийш 25-30 насны эрэгтэй усанд осолдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ойрын өдрүүдэд бороо ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн байгааг онцгой байдлын газраас анхааруулж иргэдийг анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Сэтгэгдэл ( 1 )
БАС Л АРХИ БИЗ ДЭЭ