Үйлдвэрийн гудамжны замын хөдөлгөөн хаалттай

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

19 дүгээр хорооллоос баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас эхлэн “Говь” ХК-ийн урдуур Ажилчны гудамж хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Зам барилгын ажлын хүрээнд Энгельсийн гудамжны уулзвараас баруун чиглэлд 400 метр замын хөдөлгөөнийг өнгөрсөн баасан гарагийн шөнө бүрэн хязгаарласан юм. Тус замыг энэ сарын 29-нд нээх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top