Халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд батлагдсан графикийн дагуу 2013 оны тавдугаар сарын 15-наас эхлэн хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, 2013-2014 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг анхааруулж байгаа юм. Дулааны шугам шинэчлэлт, засварын ажлыг энэ сарын 30-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

8-р сарын 06-наас 8-р сарын 15-ны хооронд
/11ЕЖ, 2А,1ВГД магистраль, Сэлбийн 500, СТӨ-ний салаа, Депогийн салаа, Тк-415 холбоос хүртэл, /
Төмөр замын зүтгүүрийн депо, 31-р сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон,Төв номын сан, Блу Скай зочид буудал, ГХЯам, Зориг сан, МУБИСургууль, Ионсей эмнэлэг,СТӨргөө, Шангарелла зочид буудал, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар зочид буудал, Туушин ХХК-ийн зочид буудал, Усан бассейн, Чингис зочид буудал,25-р сургууль,Монро импекс,Германы ЭСЯам,Түшээ дээд сургууль,Сүхбаатар дүүрэг,Байгалийн түүхийн музей, Бага тойргийн 47-р байр орчмын хэрэглэгчид,

8-р сарын 14-нөөс 8-р сарын 27-ны хооронд/
/9АБВГД магистраль, 13-р магистраль, Цэвэрлэх, Карьерын салаа, Нисэх /
Нисэхийн орон сууцны барилгууд,“Чингис хаан” онгоцны буудал, МИАТ ХК, Иргэний нисэхийн ерөнхий газар, Спортын шинэ ордон,Бөөний худалдаа ХК, 10-н буудалорчмын орон сууцнууд, Толгойтын районы орон сууцнууд, Цэвэрлэх байгууламж , Цэргийн хотхоны орон сууцнууд , Автобус – 2 ХК , Дэвшил трейд ХК, 4-н түшиг ХК,Зэвсэгт хүчний 013-р анги,Улаанбаатар импекс ХК, Нефть бааз орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top