“Шинэчилж шийдье-222” эхлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг яг одоо "Цамбагарав" худалдааны төвийн гадаад талбайд эхлэх гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ургац хураалт, шинэ ногооны худалдааг тойрсон асуудлуудыг хэлэлцэх юм. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад анхны “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх  зэрэг асуудлуудыг хөндөж байсан. Хамгийн сүүлд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн тухай сэдвийг онцолж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top