Баавгайн музей Монголд

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Буркхард Дюкофрыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хотын дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хот Герман улстай өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдээ цаашид хамтран үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Улаанбаатар хотод 400 гаруй барилга  дулааны алдагдалтай гэсэн судалгаа байдаг. Тэгвэл өмнө нь хийгдэж байсан угсармал орон сууц дулаалахад хамтран ажиллах сонирхолтойгоо хэлсэн юм.

Угсармал орон сууцны гадна талд дулаан гадагшлуулдаггүй хөөсөнцөр хавтан нааж дулаалдаг, үр дүнд нь 30 хувийн цахилгаан хэмнэдэг  гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр энэ ажил цахилгаан эрчим хүч хэмнээд зогсохгүй, Улаанбаатар хот хэмнэлтийн соёлд суралцах чухал алхам болно гэж үзлээ. Харин дэд тэргүүн Буркхард Дюкофр өөрийн хотын Баавгайн баримлан явуулын музейг Улаанбаатар хотод ирүүлж Чингисийн талбайд байршуулж өгөх хүсэлтээ уламжилжээ. Баавгайн баримлан музей  нь улс бүрийн өнгө төрх, онцлогийг харуулсан, нэгээс хоёр метрийн өндөртэй 100 гаруй баавгайнаас бүрддэг бөгөөд дэлхийн хотуудын төв талбайд байрлуулан үзүүлдэг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top