“Дархан Минж”-ийн уулзварыг түр хаахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

ХӨСҮТ-ийн баруун урд талын буюу “Дархан Минж”-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусах шатандаа орж, асфальтбетон хучилтын ажил эхэлж байгаа тул тус уулзварыг өнөө оройны 20.00 цагаас энэ сарын 15-ны 06.00 цаг хүртэл хаахаар боллоо.

Энэхүү уулзвар нь хотын хамгийн том худалдааны төв рүү чиглэсэн гол зам дагуу байдаг учир хөдөлгөөний ачаалал их авч, байнга түгжрэл үүсдэг замын тоонд багтдаг байсан. Удахгүй есдүгээр сарын 1-н болж, хичээл сургууль эхлэх учраас тухайн замын ачаалал урьдынхаас бүр илүү нэмэгдэнэ. Тиймээс их ачаалал эхлэхээс өмнө буюу энэ долоо хоногтоо багтаан замын хучилтын ажлыг дуусгахаар ийнхүү дээрх уулзварын бүх чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаанд хааж байгаа юм. Уулзварын шинэчлэлийн ажлыг энэ сарын 16-ны баасан гарагт дуусгахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top