Хээрийн сургуулилт маргааш өндөрлөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Олон улсын хамтарсан “Хааны эрэлд-2013” хээрийн сургуулилт маргааш өндөрлөх гэж байна. Эл сургуулилт нь 11 дэх удаагаа зохиогдож байгаа бөгөөд тус хээрийн сургуулилтанд энхийг дэмжигч 13 орны 1000 гаруй цэрэг дайчид хамрагдаж, ОХУ, БНТУ, БНХАУ-ын төлөөлөгчид ажиглажээ. Энэхүү энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилт нь команд штабын сургууль, салаа түвшний тактикийн хээрийн сургууль, “Амьд гарах ухаан” сургагч багшийн дамжаа, эрүүл мэндийн хамтарсан ажиллагаа, барилга инженерийн хүмүүнлэгийн ажил гэсэн таван үндсэн хэсгээс бүрдсэн сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top