Энэ жил 15 аймгийн 90 гаруй сумын хоёр сая га талбайд тандалт хийгээд 121 мянган га талбайд заавал устгал хийх шаардлагатай гэж үзжээ. Үүний дагуу тавдугаар сараас эхлэн Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Увс аймаг болон нийслэлийн ногоон бүсэд хийж буй хортон шавьж устгах ажил есдүгээр сард дуусна. Энэ ажилд улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийт талбайн 70 гаруй хувьд устгал хийгээд байна. Ойн хортонг устгахгүй гурван жил болсон тохиолдолд хорхойд идэгдсэн мод ургахаа больдог тул болж өгвөл жил бүр устгах шаардлагатай байдаг гэнэ. Гэхдээ манай улс хор хэрэглэхээс татгалзаж, биологийн аргыг сонгохыг илүүд үзэж байгаа гэнэ. Энэ жил гэхэд хортон устгах талбайн 50 хувьд физик- механикийн арга хэрэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )