Газар тэслэх зөвшөөрөл өгсөн талаар ташаа мэдээлэл гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Мэдээллийн зарим сайтуудад "Авто замын газар хориотой зөвшөөрөл олгожээ" гэсэн гарчиг бүхий ташаа мэдээлэл өнөөдөр нийтлэгдсэн байна. Тухайн мэдээлэлд Сонгинохайрхан дүүргийн 24, 26 дугаар хороодын нутаг дэвсгэрт айлын хашаатай залгасан газарт тэсэлгээ хийх зөвшөөрлийг дарга Д.Нанзаддорж хувийн компаниудад өгсөн тухай өгүүлсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд Нийслэлийн Авто замын газар нь газар тэслэх зөвшөөрөл өгдөг байгууллага биш болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд энэхүү мэдээллийг бичсэн сайтууд үнэн мөнийг тогтоон сурвалжилж, дээрх ташаа мэдээллээ залруулна уу хэмээн “Авто замын газар”-аас мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top