Улаанбаатарт 23-25 градус дулаан

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.Салхи баруунаас секундэд 5-10 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top