Өнөөдөр Баянзүрх дүүргийн V, VI хороонд байрлах цэцэрлэгүүдийн засварын ажилтай дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан танилцах юм. Тус хорооны 59, 146 дугаар цэцэрлэгүүдийн дээвэр нурж, шал цөмөрсөн хэрнээ хүүхдүүдээ авч байсан учир эцэг эхчүүд ийнхүү уг хорооны цэцэрлэгүүдэд албаныхныг анхаарлаа хандуулж арга хэмжээ авахыг хүссэн байна. Өнгөрсөн хавар энэхүү цэцэрлэгүүдийн дээвэр нурсан, шал цөмөрсний улмаас тухайн үед цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож засварын ажлыг эхлүүлж байсан билээ. Иймээс дүүргээс дээрх хороодын цэцэрлэгүүдээр орж, засварын нөхцал байдалтай танилцахаар болжээ. Дашрамд дуулгахад, нийслэлээс бүх цэцэрлдэг сургуулиуд энэ сарын 25 гэхэд засварын ажлуудаа дуусгах үүргийг өгсөн бөгөөд одоогоор нийслэлийн хэмжээнд 12 цэцэрлэгт барилгын ажил, 176 цэцэрлэгт урсгал засвар хийгдэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )