Голын усны түвшин нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Хангай нурууны арын Идэр, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Шарын гол, Ерөө, Эг, Балж, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Сэлэнгэ мөрний дагууд болон Орхон гол Сүхбаатар орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 30-100 см давсан байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтэй нурууаас усжих Туул голын адаг болон Хараа гол Дархан хот мөн Халх гол Баянхошуу сум орчимд үерийн түвшинг 10-40 см, Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус, тус хүчтэй үерлэж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ-Хялгант, Сэлэнгэ-Зүүнбүрэн орчмоор усны түвшин хоногт 5-10 см, Ерөө-Дулаанхаан, Хэрлэн-Багануур орчимд 5 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top