Орон сууцны зээлийн нөхцөл сайжирсантай холбогдуулан иргэдийн орон сууцтай болох гэсэн эрэлтийг даган барилгын компани болон хувь хүмүүс шинэ болон хуучин орон сууцны үнийг 20-30 хувиар өсгөөд байна.
Үүнтэй холбоотойгоо өчигдөр орон сууцны найман хувийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Энэхүү өөрчлөлт нь иргэд найман хувийн зээлээр шинэ орон сууц авах бол нэг м2-ын үнэ дээд тал 2.2 сая төгрөг, хуучин байр авах бол м2-ын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар өөрчлөлт оруулжээ. Энэ журам ирэх долоо хоногоос мөрдөгдөж эхлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )