Уулзварын шинчлэлийн ажлыг энэ сарын 16-нд дуусгана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Нийслэлийн хамгийн том худалдааны төв рүү чиглэсэн гол зам дагуу байдаг хөдөлгөөний ачаалал ихтэй, байнга түгжирдэг замын тоонд багтдаг ХӨСҮТ-ийн баруун урд талын буюу “Дархан Минж”-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусах шатандаа орж, асфальтбетон хучилтын ажил эхэлж байна.  Энэхүү уулзварыг энэ сарын 13-ны оройноос эхлэн  хааж, 15-ны 06.00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Тиймээс хичээлийн шинэ жилийн их ачаалал эхлэхээс өмнө замын хучилтыг дуусгахаар уулзварын бүх чиглэлийн хөдөлгөөнийг түр хаалаа. Уулзварын шинэчлэлийн ажлыг бүхэлд нь энэ сарын 16-ны баасан гарагт дуусгахаар төлөвлөж байна  гэж "Гудамж" төслөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top