ҮХААЯ-наас энэ жилээс ногоочдыг нийслэлд шинэ ургацын ногоогоо худалдаалах 28 цэг байгуулж, худалдаалах цэгээр нь хангаж байгаа билээ. Одоогоор шинэ ургацын ногоо худалдаалах цэгийг гурван цэгт байгуулан 70 гаруй лангууг ажиллуулж эхэллээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт Скай худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав, Чингэлтэйд Урт цагааны үүдэнд худалдаалж байна. Ийнхүү улсын хэмжээнд 3.5 тонн төмс хүнсний ногоо, 1000 тонн хүлэмжийн ногоо зах зээлд худалдаалагдаж байгаа аж. Мөн цаг агаарын нөхцлийн улмаас болц хангалтгүй байгаа учраас ургац хураалтыг зогсоосон байна. Тиймээс ногоочид ихэвчлэн хүлэмжийн ногоогоо түүвэрлэн хурааж, худалдаалж байгаа юм байна. Харин аймгууд энэ сарын 20-ноос хойш жигдэрч, шинэ ургацынхаа ногоог зарж эхлэх бөгөөд энэ үеэр ногооны үнэ ч буурах юм.

Сэтгэгдэл ( 1 )
Энэ их зөв зүйтэй ажил болжээ харин жинхэнэ тариаланч маань зогсож ногоогоо зарж чадаж байгаа юу эсвэл нэг ченж байна уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй