Бэлгийн үйл ажиллагаанд сармис, сонгино сайн нөлөөтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Сармис, сонгино нь бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Ганга, цоохор майлз, шанцай, аглаг алим, цэцэг бол байгалийн идэвхжүүлэгчид юм. Ер нь биеийн ерөнхий чалх, идэвхжилтэнд амтлах хольц, тухайлбал улаан чинжүү чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Улаан чинжүү нь нимбэгнээс тав дахин илүү С витамин агуулдгийг эрдэмтэд тодорхойлсон аж. Мөн улаан чинжүүнд цусны даралтыг зохицуулах, цусны эргэлтийг сэргээх үйлчилгээтэй Р витамин байдаг.

Унгарын эмч нар улаан чинжүүг өргөн хэрэглэсний үр дүнд хүмүүсийн дунд зүрхний өвчин, судасны хатуурал, шигдээс өвчин харьцангуй бага байдаг гэж нотолжээ. Улаан чинжүүнээс гадна ногоон чинжүү, гич, сармис нь зүрх судасны эргэлтийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.

Сармис нь олон өвчин, түүний дотор цусны даралт их, нойргүй болох үед хэрэглэхэд үр дүнтэй. Антибиотиктай төстэй үйлчилгээтэй сармис, улаан чинжүү нь зүрхний өвчтэй хүнд сайнаар нөлөөлдөг аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top