400 сая төгрөгийн монетон эдлэл хил нэвтрүүлэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Буянт-Ухаа дахь гаалийн улсын байцаагчид энэ сарын 12-нд  5,2 кг алт, монетон эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хүнийг саатуулжээ. Уг үнэт эдлэл Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ-302 чиглэлийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн  О-гийн гар цүнхэнд байжээ. Тус үнэт эдлэлийн үнийн дүн ойролцоогоор 400 орчим сая төгрөг байжээ. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yaaaaadag yum(103.23.51.4) 2013 оны 09 сарын 02

Huurhii tegj yavj l end zarj urj bgaa l daa.

0  |  0
сандаг(49.0.200.216) 2013 оны 08 сарын 14

гарч байгаа биш орж ирж байхад юун сүртэй лүднүүс бэ

0  |  0
Top