Энэ онд 14816 гэмт хэрэг бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард 14816 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2004 хэрэг буюу 15.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1353-аар, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг 685-аар ихэссэн ажээ.

Тэгвэл эдгээр гэмт хэргүүдээс болж 5198 хүн гэмтэж, 614 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоогоор 257 буюу 5.2 хувиар нэмгэдсэн гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top