Г.Буяндоржийг албадан саатуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

 “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийн  “Sky Tower” хотхон  дахь гэрийнх нь хаалган дээр  ШШГЕГ-аас зарлан дуудах мэдэгдэл наачихаад байгааг бид мэдээлсэн. Тэгвэл Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа юм байна.

Тодотгоход, түүнийг 2008 оны залилангийн хэрэгт нь холбогдуулан албадан саатуулахаар болоод байгаа аж. Учир нь 2008 онд холбогдсон залилангийн хэргийн шүүх хурал нь хэд хэдэн удаа товлогдсон ч тэрээр ирээгүй аж.  Тиймээс түүнийг шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзэн албадан саатуулахаар болсон аж.

Дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндорж нь 2004 онд Зоос банкнаас хоёр удаа дараалан 50,  50 сая төгрөгийн зээл авахдаа “Да Мон Трейд” ХХК-ийн тамга, тэмдэг, удирдлагын гарын үсгийг хуурамчаар ашигласан байдаг юм байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sdg(202.131.233.59) 2013 оны 08 сарын 15

MAH-ii handivlagch nariig nam darj avch bgaan biz dee

0  |  0
icheesei (80.137.50.228) 2013 оны 08 сарын 15

onigoo hunii yumaar huudegnej hudlaa bayarhaj bdag hulduu tsaraitai gahaig shunaltai Ariunaatai ni hamt hori naad avgai chini luivriin munguur nud hamar huh nuuree buh erhtenee zasuulaa biz dee

0  |  0
hahahahah(85.2.196.19) 2013 оны 08 сарын 14

ariunaa avgaig davhar hiiiter emgenenhbayrtai hamt mongoliig samralts sanchotgor shulam

0  |  0
kk(202.131.233.59) 2013 оны 08 сарын 14

kk shorond oroh ni dee kkkk

0  |  0
hjk(202.131.238.170) 2013 оны 08 сарын 14

tgd 100 l saya tugrugnii ur umuu

0  |  0
bgi(202.179.23.42) 2013 оны 08 сарын 14

haha ingeed bolson uu hehe selenged sahariin uildver rapsnaas diesel nereh uildveriin zeeluud ni yaah uu

0  |  0
Top