Монголын цөлийг ойжуулах хүсэлт тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Ордос хотноо зохион байгуулагдсан “Хөвчийн цөлийн IV форум”-ын үеэр Хятадын “Элион” группийн ерөнхийлөгч Ванг Вэнбиао БОНХ-ийн дэд сайд Б.Тулгатай уулзаж, Монголын говьд мод тарих төсөл хэрэгжүүлэн, хамтран ажиллах санал тавьсан байна. Хөвчийн цөл нь Ордосын хойд хэсэгт 18.600 ам км талбай бүхий нутгийг хамран оршдог, тал нутгийн баялаг бэлчээр бүхий газар бөгөөд 200-гаад жилийн өмнө дайн тулааны уршгаар цөл болон хувирсан аж. Хүн амьдрах боломжгүй тул удаан хугацааны турш эзэнгүй байсан уг цөлийг одоогоос 20-иод жилийн өмнө “Элион” группийн ерөнхийлөгч Ванг Вэнбиао “Элион сан”-г санаачлан байгуулж, эдийн засгийн хувьд үр ашигтайгаар зохион байгуулснаар цөлжилтөөс ангижирч чадсан байна. Өнгөрсөн хугацаанд тус сан 5153 ам метр талбай элсэн цөлийг ойжуулж, 10 мянган ам метр талбай бүхий элсийг бэхжүүлэн хамгаалж, 100 мянга гаруй фермерийн амьжиргааг сайжруулсан байна. Тэрээр эл ажлынхаа туршлагаар Монголын говийг ойжуулах хүсэлтэй байна хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top