Зүүн дөрвөн замаас тролейбусны эцэс хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 14

Энхтайваны өргөн чөлөөний зүүн хэсэг буюу Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон - Чулуун-Овоо - Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг 15 хоног хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийхээр болжээ. Ийнхүү зам хаах хугацааг дараахь байдлаар төлөвлөжээ.

8 сарын 14 - 8 сарын 17-ныг дуустал: Эскадрилийн хөшөөний тойрог хэсгийн хойд урсгалыг бүтэн хаана.

8 сарын 17 - 8 сарын 19-нийг дуустал: Офицеруудын ордны буцаж эргэх тойргоос Чулуун-Овооны тойрог чиглэлд 150 метр замыг хаана.

8 сарын 19 - 8 сарын 22-ныг дуустал: Чулуун-Овооны тойрог хэсгийг хэсэгчилж хаана.

8 сарын 21 - 8 сарын 24-нийг дуустал: "Гялс" төв рүү эргэдэг уулзвараас зүүн тийш 180 метр замын урд урсгалыг хаана.

8 сарын 24 - 8 сарын 26-ныг дуустал: дээрх хэсгийн хойд урсгалын 100 метр замыг хаана.

8 сарын 25 - 8 сарын 27-ныг дуустал: Зүүн чиглэлд явах хот хоорондын авто вокзалаас Тролейбусны эцсийн буудал хүртэл 600 метр замын хойд урсгалыг хаана.

8 сарын 27 - 8 сарын 29-нийг дуустал: дээрх хэсгийн урд урсгалыг хаана.

8 сарын 28 - 8 сарын 29-нийг дуустал: Эскадрилийн хөшөөний тойргоос Чулуун-Овооны тойрог хүртэл 380 метр замыг бүтэн хаана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top