Үерийн аюулаас болгоомжил

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтэй нуруунаас усжих Туул гол Лүн сум орчимд болон Эг, Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг, Сэлэнгэ мөрний дагууд болон Орхон гол Сүхбаатар орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 30-120 см давсан байна. Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Халх-Баянхошуу, Балж-Дадал, Буянт-Ховд орчимд үерийн түвшинг 10-40 см, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 15 см орчим даван тус, тус хүчтэй үерлэж байна. Харин өнөөдөр Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин хоногт 5-15 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top