“Хүннү эйр” компанийн онгоц хар салхины улмаас 20 минут агаарт эргэлджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Анхан шатны шүүхээс ял сонссон МИАТ-ийн экс удирдлагуудын нэг Ч.Хоролсүрэнгээр овоглогдон олонд танигдсан  “Монголиан эйрлайнс" буюу “Хүннү эйр” компанийн агаарын хөлөг 8 дугаар сарын 14-ний үүрээр Хонконгийн Зүүн өмнөд хэсгээр 63 км\цаг хурдтай, гамшгийн 8 дугаар зэрэглэлд хамаарах хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас 20 минут тойрсны эцэст газарджээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ютор хар салхины нөлөө бүхэл өдрийн турш Хонконгт мэдрэгдэнэ гэж зарласан учир Хонконгийн бүх албан байгууллага ажиллаагүй байна.

Мөн олон улсын нисэх буудалд 34 нислэг цуцлагдаж, 341 нислэг хүлээгдэж байгаад үдээс хойш зарим нислэгүүд сэргэсэн байна. Гэхдээ манай Монголын “Хүннү эйр” агаарын хөлөг 20 гаруй минут тойрч буусан ч хөөрөхдөө хэвийн ниссэн байна.

Уг байгалийн гамшигт монгол иргэд өртсөн тохиолдол гараагүй гэдгийг  Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий Консулын Газраас дуулгав.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rr(103.11.195.187) 2013 оны 08 сарын 16

Ene uy ni buruu baigaan soliotoi humuus baih umaa

0  |  0
a(216.161.193.41) 2013 оны 08 сарын 15

garchigaa soli. shal buruu oilgolt toruulchihlee

0  |  0
aaggii(202.9.47.177) 2013 оны 08 сарын 15

svr bolgoj bichxee bolioch yaagaach vgvi bxad xvmvvsiin setgel sanaagaaar toglood

0  |  0
Top