Парламентын сэтгүүлчдэд тусгай үнэмлэх олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Төрийн ордонд болж буй үйл явдлыг мэдээлэх зорилгоор хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас 300 гаруй сэтгүүлч эрх авсан байдаг.Хэвлэл мэдээллийн байгууллагын тоо өдөр ирэх бүр нэмэгдэхийн хэрээр Төрийн ордонд сэтгүүлчид багталцахаа байсан гэж эх баригчид үзэж байгаа бөгөөд иймд зөвхөн парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчдийг тусгай үнэмлэхтэй болгохоор төлөвлөжээ. Ингэснээр Парламентын сэтгүүлчдийг чадавхжуулж мэргэшүүлэхэд илүү анхаарах боломжтой, тоо нь ч цэгцтэй болно гэж албаныхан үзэж байгаа аж. Манай улсад Төрийн ордонд орж сурвалжлага хийх эрхтэй 300 гаруй сэтгүүлчид байдаг аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэмэгдэх тусам энэ тоо улам ихсэж байгаа аж. Энэхүү ажлыг намрын чуулган эхлэхэд хэрэгжүүлж эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top