Ирэх даваа гаригаас цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Энэ сарын 19-28-ны хооронд буюу ирэх даваа гаригаас цэцэрлэгийн бүртгэл орон даяар эхэлнэ. Хүүхдүүдийг хуучин болон шинэ хэмээн хоёр хуваан ангилж бүртгэхээр болсон байна.

19-23-ны хооронд цэцэрлэгт өмнө явж байсан хүүхдүүдийг бүртгэх бол 26-28-ны хооронд шинэ элсэхийг хүссэн хүүхдүүдийг бүртгэх аж. Нийслэлийн хэмжээнд гэхэд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй нийт хүүхдүүдийн 65 хувьд л хүрэлцдэг гэсэн судалгаа гарсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top