“Татвар”-аар овоглосон Ч.Гансүх нарын хэргийг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

“Татвар”-аар овоглосон  Ч.Гансүх нарт  холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцэж  байна. Тус дүүргийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалт  буцаасан ч, улсын яллагчийн зүгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь буруу хэмээн эсэргүүцсэн юм. Тэрчлэн өнөөдөр тэрхүү эсэргүүцлийн үндэслэлийг шүүх хэлэлцэх байгаа аж.

Мөрдөн байцаалтын явцад Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд гурван данс байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдгээр дансуудаар нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн нь илэрсэн гэх мэдээлэл бий.  Түүнчлэн Ч.Гансүхэд холбогдох хэрэгт түүний  хүү Г.Ганзул, түүний  эхнэр, түүний нууц амраг ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн,  Татварын ерөнхий газрын Улсын  төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа,  үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат нарыг  шалгаж байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 166.3, 270.2, 272.2-т зааснаар буруутгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top