Усны үнэ тариф, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс орон сууцанд амьдардаг айл өрх бүр хэрэглэсэн усны төлбөр дээрээ нэмж сард 2000 төгрөг төлөхөөр шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэр нь өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм байна. Тодруулбал, нийслэлд байгаа орон сууцны айл өрхийн усны суурь хураамжийн үнэ 2000 төгрөг, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын усан хангамжийн шугамын голчоос хамаарсан суурь хураамжийн үнийг баталж гаргасан юм.
Тиймээс тухайн аж ахуйн нэгжийн оролтын шугамын голч нь 15 мм голчтой энгийн шугамтай бол 5500 төгрөг, 50 мм голчтой бол 41.100 төрөгийн суурь хураамж төлөх аж.

Сэтгэгдэл ( 2 )
goy goy
zub zub abto ugaalgaas bur sur huraamjaan 1 say tugrug abah hergetei