АМГ-ын дарга асан Д.Батхуяг Мааньтын хориход хүмүүжиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард  Нийслэлийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд, ялыг нь хөнгөрүүлсэн юм. Д.Батхуягийн ялыг 4 жил, бусад гурван хүний ялыг 3 жил болгосон талаар мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын дэглэмийг өөрчилж чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн гэх мэдээлэл бас байна.

АМГ-ын дарга асан Д.Батхуяг болоод  “Зэлэм” компанийн захирал С.Жаргалсайхан нарыгжирийн дэглэмтэй хорих 421-р ангиас чанга дэглэмтэй Мааньтын хорих руу шилжүүлжээ.

Эргэн сануулахад,  анхан шатны шүүх бүрэлдхүүн эдгээр нэр бүхий дөрвөн хүнд холбогдох хэргийг  гурван өдөр хэлэлцсэний эцэст Д.Батхуягт 6 жилийн ял оноосон бол бусад гурван эрхэмд мөн 5-6 жилийн ял оноож, хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан юм.

 Д.Батхуяг эрхмийн тухайд “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын болон  ашиглалтын таван лицензийн дөрвийнх нь эрхийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогдсон байдаг. Мөн АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогтоор шийдвэр гаргуулан, н.Жаргалсайханы Зэлэм компанид хууль зөрчин шилжүүлсэн зэрэг гэм буруу нь тус тус тогтоогдсон байдаг.

 Харин Д.Батхуяг нар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсанаар ялын хэмжээгээ бууруулж чадсан юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(62.212.112.22) 2013 оны 08 сарын 15

Turiin undur alban tushaald orood hurungjsun ene hun shorond orohdoo 4 terbumiig hadagluulsan bas kazinogiin salbaruud ni huuli bus nuutsaar ajildag tuund ni turiihun orj toglodog uuniig hezee zogsooh be. Huuli tsagdaa baynzurh chingeltein tsagdaagiin hurandaagaar hamgaaluulj ajillaj na.

0  |  0
Baagii(62.212.112.22) 2013 оны 08 сарын 15

Bathuyag huuli busaar asar ih mungu olson teriig tur huraagaagui. Tegeed ch avilga avah gol heregsel kazinogiin suljee ni odoo hurtel ajillaj bna

0  |  0
ugui(103.11.195.139) 2013 оны 08 сарын 15

naad medee chini hend heregtei uym be Tsag ueesee hotsorson zuiliig huulj bichjihee bolimoor uym

0  |  0
Bathui(182.160.5.77) 2013 оны 08 сарын 15

Mungutei um chin shorond alzahgui. Targan mah ideed hevtej baigaa bailgui

0  |  0
Top