Хүүхдүүдийн жин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Багануур дүүргийн хэмжээнд бага насны хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах зорилгоор зуны түр сувилалыг дүүргийн Засаг даргын захирамжаар 7 дугаар сарын 22-оос 8 дугаар сарын 14 хүртэл 22 хоногийн хугацаар ажиллууллаа. Сувилалд  эмзэг бүлгийн асаргаа сувилгаа шаардлагатай цус багадалт, тураал, сульдаа зэрэг архаг хууч өвчтэй  45 хүүхдийг гурван ээлжээр хамруулсан байна. Эдгээр хүүхдүүдэд эмчилгээний хоол өгч, наран шарлага, шар сүү, айргаар шавших, тосон болон сүүн, шөлөн бариа хийж ажилласнаар хүүхдүүдийн жин дунджаар  0,2-1,5кг-аар нэмэгджээ. Мөн хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, хоололт, орчны эрүүл ахуйн талаар сургалт зохион байгуулж  ажилласан бөгөөд цаашид сувилалд хамрагдсан хүүхдийн өвчлөлийн байдалд судалгаа дүгнэлтийг жилийн хугацаанд хийж үр дүнг тооцох юм байна. Бага насны хүүхдийн түр сувилалыг ажиллуулах бүхий л зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top