Энэ жил нийтийн орон сууцны 61 байрын дээврийг засна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ жилийн төсөвт нийтийн орон сууцны 61 байрын дээвэрт засвар хийхээр 3,0 тэрбум төгрөг баталсан юм.  Нийслэлийн удирдлагууд нийтийн орон сууцны байруудын дээврийн засварыг өвөлөөс өмнө шуурхай хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон бөгөөд хийх завсарын ажлын жагсаалтыг дүүргүүдийн ЗДТГазарт хүлээлгэн өгсөн юм. Мөн нийтийн орон сууцны дээврийн засварыг гүйцэтгэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендрийг 4 сараас эхлэн нээлттэй зарлаж эхний ээлжинд засвар хийх байрнуудын санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ жилийн хувьд Баянзүрх дүүрэгт 11 байр, Баянгол дүүрэгт 14 байр, Чингэлтэй дүүрэгт 8 байр, Сүхбаатар дүүрэгт 7 байр, Сонгинохайрхан дүүрэгт 11 байр, Хан-Уул дүүрэгт 5 байр, Багануур дүүрэгт 2 байр, Налайхад 3 байрны дээврийг засахаар гэрээ байгуулагдан, санхүүжилт хийгдээд байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top