Хурд хэтрүүлсэн автобусыг торгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 27-ны 532-р тоот захирамжаар нийтийн тээврийн хэрэгслүүд замын нэгдүгээр эгнээгээр зорчих болсон билээ. Энэ захирамж хэрэгжээд жил гаруй болж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслүүдийн хувьд богино хугацаанд замаа туулж байгаа бөгөөд түгжрэл багассан гэдгээрээ онцлог болсон юм. Харин Нийтийн тээврийн хэрэгслүүд нэгдүгээр эгнээгээр зорчсоноор хурдан хугацаанд замаа туулдаг ч нөгөө талаас хурд хэтрүүлэх зөрчил гардаг. Хэрэв ийм зөрчил гаргавал замын хөдөлгөөний шинэ журмын дагуу автобуснуудын жолооч нарыг 10000 төгрөгөөр торгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top