Шархдсан чоно олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийн жалганд өчигдөр шархтай чоно байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна.  Дуудлагын дагуу Улсын хяналтын байцаагч нар, МХГ-ын мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн эмч нарын бүрэлдэхүүн онцгой байдлын аврах ангийнхантай очиж үзлэг шалгалтыг хийхэд хээрийн чоно Хан-Уул дүүрэгт орж ирж ямар нэгэн амьтанд хазуулж хүнд шархдсан байжээ. Уг чонийг нэн даруй устгалд оруулах арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top