Музейн үзмэрүүд дутжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Ленины музейд бүртгэлтэй нийт 4970 гаруй үзмэр байдаг ажээ. Уг музейн үзмэрүүдийг бүрэн бүтэн эсэхийг нь хянах ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас цагдаагийн байгууллагад даалган шалгуулахад зарим нэг үнэт үзмэрүүд байхгүй гэдгийг нь тогтоосон байна. Энэ музейн барилга нь улсын хөрөнгөөр баригдсан бөгөөд музейн санхүүжүүлэгч нь төр. Тиймээс ч музей доторх бүх үзмэр, эд зүйлсүүд улсын өмч юм. Мөн зээгт наамал болон музейн ерөнхий бүртгэлийн дэвтрийг өнгөрөгч 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнээр шатсан гэсэн мэдээллийг МАН-аас өгөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top