“Жаст”-ын Ш.Батхүүг хуурамч бичиг баримт ашигласан гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

“Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар оролцох  бичиг баримтыг “Жаст” групп өөрсдөө ямар ч аргаар байдаг юм хуурамчаар бүрдүүлсэн гэж хэвлэл мэдээллээр нийтэлж байна гэх зүйлийг ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлж суугаа. Мөн тэрээр үнэхээр Олон улсын шүүх цагдаагаар явбал энэ ноцтой асуудал үүснэ. Тэгэхээр “Стандарт” банкнаас  хуурамчаар баримт бүрдүүлж зээл авсан компани хариуцлагаа хүлээж улсыг хохиролгүй болгох ёстой гэсэн байр суурьтай байна гэж ярьсан. Тэгвэл “Жаст” группын захирал асан Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийг хохироосон гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар хуурамч бичиг баримт ашиглан аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1989(202.179.20.188) 2013 оны 08 сарын 16

uruvdultei yumaa.ih undruus unalaa

0  |  0
Top