Онгоцноос 60 кг кокаин илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Бразилаас нисч ирсэн 22 настай орос бүсгүйг Гонконгийн нисэх буудалд шалгахад тээшинд нь 12 кг кокаин байсан нь илэрч саатуулагджээ. Мөн энэ онгоцоор ирсэн нутгийн иргэн болох 35 настай эрийн тээшнээс 48 кг кокаин гарчээ. Хар тамхи тээвэрлэсэн энэ хоёр хүн өөр хоорондоо холбоотой эсэхийг тодруулаагүй байна. Тэдний нууцаар хил давуулах гэж байсан хар тамхины нийт үнэлгээ нь 7.5 сая ам.доллар болно гэж хэвлэлүүдэд мэдээлэлжээ. 
Гонконг нь хар тамхи нууцаар тээвэрлэсэн тохиолдолд насаар нь хорих хүртэл ял оноодог хуультай юм гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top