МҮЭХ-ноос мэдэгдэл хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

 

МҮЭХ-ноос “Оюутолгой” ХХК, Засгийн газар, Уул уурхайн яаманд өнөөдөр мэдэгдэл хүргүүлжээ. Оюутолгойн далд уурхай хаагдаж 2000 орчим ажилчдад нөхөн олговор өгч тодорхой бус хугацаагаар “Оюутолгой” ХХК ажлаас түр чөлөөлсөн. Энэхүү асуудлаас болж дулд уурхайд ажиллаж байсан ажилчдын ажлын байрны баталгаа алдагдах байдал үүсээд байгаа юм. Дээрх мэдэгдэлд “Хөрөнгө оруулалтын гэрээг тодорхой болгох, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд хариуцлагатайгаар биелүүлэх, тэнд ажилллагчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг найдвартай хангуулахын төлөө Оюутолгой компанийн захиргаа болон төрийн байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай” гэсэн байна.

Мөн 2000 гаруй ажилчдад түр чөлөө олгосон шалтгаан, ажилтнуудыг эргүүлэн авах хугацаа, ажлын байрны баталгааны талаарх мэдээллийг ойрын хугацаанд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан тоотоор ирүүлэхийг шаарджээ. Хэрэв тодорхойгүй гэрээний улмаас эдгээр ажилчид хохирох байдал үүсвэл тус холбооноос шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгийг санууллаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top