Уран зургийн үнэгүй сургалт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах зорилгоор ССАЖЯ-ны “Палеонтологи, археологийн музейн шинэчлэл” төслийн зүгээс “Үлэг гүрвэлийн дүрслэх урлаг”-ийг эх орондоо хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Уг ажлын хүрээнд энэ сард хоёр сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Иймд уг чиглэлээр уран бүтээл туурвих хүсэлтэй зураач, барималч, мэргэжлийн ангийн оюутнуудыг уг төслөөс үлэг гүрвэлийн уран зураг, үлэг гүрвэлийн гурван хэмжээст барималын сургалтад тус тус хамрагдуулах аж. Сургалтыг АНУ-ын үлэг гүрвэл судлаач, уран бүтээлч багш Jason Poole, Dennis Wilson нар удирдан явуулах юм.

Сургалтын нэр

Үргэлжлэх хугацаа

Хамрагдах уран бүтээлчдийн тоо

1

Үлэг гүрвэлийн уран зураг

8 сарын 17- 22ны өдрүүд

20

2

Үлэг гүрвэлийн 3 хэмжээст баримал

8 сарын 23 - 9 сарын 4-ний өдрүүд

10


Сургалтанд доорх шаардлагыг хангасан иргэдийг сонгон шалгаруулна. Үүнд:
-          15-аас дээш насны Монгол улсын иргэн байх
-          Мэргэжлийн уран бүтээлч байх
-          Уран зураач, барималчийн дадлага туршлагатай байх
-          Палеонтологи, үлэг гүрвэлийн чиглэлээр зурах, уран бүтээл хийх хүсэл,
эрмэлзлэлтэй  байх
-          Англи хэлний зохих мэдлэгтэй байх
Бүртгэл: 2013 оны 8 сарын 08-аас 14-ний өдрүүдэд ССАЖЯ-ны 306 тоот өрөөнд явагдана.

Бүртгүүлэхээр ирэхдээ:
-          Бүртгэлийн маягтыг бөглөх (маягтыг ССАЖЯ-ны 306 тоотоос авах)
-          Монгол улсын иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт
-          Мэргэжлийн диплом, үнэмлэх хуулбарын хамт
-          Өөрийн уран бүтээлийн товч танилцуулга(фото зураг болон жижиг хэмжээний бүтээл байж болно)
-          1% цээж зураг -

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top