Нэмэгдэл галт тэрэг явуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15
Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Замын-Үүдийн чиглэлд зорчигчийн урсгал эрс нэмэгдэж, тасалбарын шаг төмөр замчдын зовоодог билээ. Энэхүү хүндрэлээс урьдчилан сэргийлэх үүднээс нэмэгдэл галт тэрэг аялуулах шийдвэрийг УБТЗ-ын Захиргаанаас гаргажээ. Тус галт тэрэг Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд 46/47 дугаар галт тэрэг энэ сарын 14, 16, 18, 21, 23, 28-ны өдрүүдэд 18.10 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, дараа өдрийн өглөөний 07.30 цагт Замын-Үүд өртөөнд очино. Уг галт тэрэг Замын-Үүд өртөөнөөс мөн өдрийнхөө 20.30 цагт аялалд гарч, дараа өдрийн өглөөний 10.30 цагт Улаанбаатар өртөөнд ирэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top