Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах хуультай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 15

“Орхон” худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг түрээслэгч нарын түрээсийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн, ямар ч бичиг баримтгүйгээр их хэмжээний мөнгө авсан, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхийг шаардахаар түрээсийн байрнаас нь хөөдөг асуудлаар өнөөөдөр түрээслэгч нар гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар уг асуудлыг хянаж шалгаж үзээд Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах хуулийг санаачлах хэрэгтэй гэдгийг дурдсан юм. Түүнчлэн түрээслэгч нараас мөнгө нэхэх, тусгай зөвшөөрөл дамлах асуудал байнга гарах болсон асуудлыг зогсоохын тулд УИХ-ын гишүүн Г.Уянга ШӨХТГ-тай хамтран татвар төлөгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тууштай ажиллана гэдгээ мэдэгджээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tureeslegch (103.23.51.3) 2013 оны 08 сарын 21

yamar ch helberiin tureeslegch nar asar ih daramttai baigaa ene asuudliig tsegtsleh huuli batlagdah yostoi. uyanga gishuuniig demjij bna

0  |  0
Top